Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
- Мэдээгүйжүүлгийн эмчийн мэргэшил эзэмшсэн
- Эмнэлзүйн практикт 1-ээс доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
- Багаар ажиллах чадвартай
- Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй, мэргэжлийн ном, сэтгүүл чөлөөтэй уншиж ойлгох чадвартай
- Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан
- Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Ачаалал даах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
Та манай эмнэлэгт ажилласнаар
- Доктор, магистраар суралцахад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй;
- Төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад ажлын байран дээрээ хамрагдах;
- 2-5 насны хүүхдээ байгууллагын цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах;
- Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ авах;
- Эмнэлгийн чийрэгжүүлэх, бялдаржуулах клубт төлбөргүй хамрагдах;
- Эрүүл, чанартай, хөнгөлөлттэй үнэ бүхий өдрийн хоол;
- Ажилтны мэргэшлийн болон хувийн хөгжилд тохирсон гадаад, дотоодын, ажлын байран дээрх сургалтуудад хамрагдах;
- Чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна.
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл Та манай эмнэлэгт ажилласнаар
Материал хүлээн авах хугацаа:
2025 оны 10 дүгээр сарын 28-ны өдрийн 16:00 цаг хүртэл
Байршил: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө,
Улсын хоёрдугаар төв эмнэлэг,
Захиргаа, хүний нөөцийн алба,
1222 тоот өрөө
Холбоо барих утас: 70150205, 70150308