Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их сургууль төгссөн
- Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу Эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээтэй
- Эх барих, эмэгтэйчүүд судлалын эмчийн мэргэшил эзэмшсэн
- Эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, эмэгтэйчүүдийн мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
- Эмнэлзүйн практикт 3-аас доошгүй жил ажилласан ажлын туршлагатай байх
- Эрдмийн зэрэг цолтой байх
- Багаар ажиллах чадвартай
- Англи хэлний дунд ба түүнээс дээш түвшний мэдлэгтэй /анагаахын орчуулгад суралцсан бол давуу тал болно/;
- Эрдэм шинжилгээний ажлын ур чадварт суралцсан, судалгааны ажил хийж байсан.
- Компьютерийн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай
- Ачаалал даах чадвартай
- Хувийн зохион байгуулалт сайтай, харилцаа сайтай, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн маягт №1-ийг бөглөсөн байх;
- Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг хуулбарын хамт;
- Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
- Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /e-mongolia.mn сайтаас/;
- Сонгон шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл.
Та манай эмнэлэгт ажилласнаар
- Доктор, магистраар суралцахад сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй;
- Төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтад ажлын байран дээрээ хамрагдах;
- 2-5 насны хүүхдээ байгууллагын цэцэрлэгт үнэ төлбөргүй хамруулах;
- Хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрийн эмнэлэг дээрээ авах;
- Эмнэлгийн чийрэгжүүлэх, бялдаржуулах клубт төлбөргүй хамрагдах;
- Эрүүл, чанартай, хөнгөлөлттэй үнэ бүхий өдрийн хоол;
- Ажилтны мэргэшлийн болон хувийн хөгжилд тохирсон гадаад, дотоодын, ажлын байран дээрх сургалтуудад хамрагдах;
- Чадварлаг, эрч хүчтэй, найрсаг хамт олон хүлээж байна.
Материал хүлээн авах хугацаа:
· 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 16:00 цаг хүртэл
Байршил:
· Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3-р хороо Энхтайвны өргөн чөлөө, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Захиргаа, хүний нөөцийн алба, 1222 тоот өрөө
Холбоо барих утас:
- 70150205, 70150308