📣ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЛХИЙН ӨДӨР ✅2019 оноос эхлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 09 дүгээр сарын 17-ны өдрийг “Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Энэ жилийн хувьд буюу 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэг “Нярай болон хүүхэд бүрд аюулгүй тусламж үйлчилгээ” сэдвийн хүрээнд “Эхнээс нь аюулгүй тусламж” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ. ✅ Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь ДЭМБ-аас гаргасан 2025 оны үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдрийг нярай болон хүүхэд бүрд тусламж үйлчилгээ үзүүлэхэд зориулж, ялангуяа 0-9 насны хүүхдүүдэд онцгой анхаарал хандуулж байгаагаар онцлогтой. ✅ Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) нь Тогтвортой Хөгжлийн Зорилт 3-ыг хэрэгжүүлэх дэлхий нийтийн хүчин чармайлтын хүрээнд эцэг эх, асран хамгаалагчид, эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд, багш нар болон олон нийтийг хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний явцад урьдчилан сэргийлэх боломжтой хор хөнөөлөөс сэргийлэх, хүүхэд бүрийн төлөө илүү аюулгүй, эрүүл ирээдүйг цогцлоохын тулд хамтран ажиллахыг уриалж байна.